Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

2017-12-25

Дархан Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Малчдын орлогын эх үүсвэр болсон малыг худалдан авах, зах зээлд нийлүүлэх замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж үйлдвэр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд байнгын 40 хүнийг ажилтай орлоготой болгох “Дархан Эрдэнэ” мах комбинат нээлтээ хийлээ. Хүн амын нягтаршил ихсэх тусам хүнсний аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байгаа энэ үед мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орж иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломжтой болж байна. Цаашлаад Дархан Уул аймагт төвлөрөх татвар нэмэгдэх давуу талтай юм. Тус үйлдвэр нь нэг ээлжинд өдөрт 100 толгой бод, 500 толгой бог малыг төхөөрөх хүчин чадалтай бөгөөд мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, зориулалтын өрөө, мах хадгалах агуулахтай. Дархан-Уул аймаг нь цөөнгүй тооны малтай аймгуудын тоонд багтдаг . Өвөлжилт хүндэрч магадгүй энэ үед махны үйлдвэр ашиглалтад орсноор малчид өвлийн эрсдэлийг хохиролгүй даван туулах боломж бүрджээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%