Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ УРАМШУУЛАВ

2017-12-25

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  2017  онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэлтэй ажилласан олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр 2017.12.25 ны өдөр шагнан урамшуулав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар нар гардуулан өглөө. 

Цагдаагийн албаны тухай хуулиар Олон нийтийн байцаагчийг Олон нийтийн цагдаа хэмээн хуульчилсан бөгөөд нийт 13 ажил, албан үүргийг гүйцэтгэхээр заажээ.Мөн тус хуулийн дагуу олон нийтийн цагдааг олон жил үр бүтээлтэй гүйцэтгэсэн залуусыг Цагдаагийн албанд дэвшин томилохоор заасан нь Цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх ач холбогдолтой .
Дархан-Уул аймагт нийт 8 олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа ба тэдний 2017 оны ажлын үр дүнг харгалзан урамшууллыг олгож байна. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нэр төртэй зүтгэж яваа олон нийтийн цагдаа нарт баяр хүргэн, Олон нийтийн цагдаагийн гүйцэтгэж байгаа үүргийг улам нэмэгдүүлэхэд ГХУСАЗС-өөс анхаарч ажиллана хэмээн онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%