Өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албанаас Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож байсан үе үеийн Төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж ойн медаль, гарын бэлэг гардуулав.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар есдүгээр сарын 19-ний өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул нар томилогдож байсан түүхтэй.
Ойн медалыг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулж баяр хүргээд ирж буй 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөв.