Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Эрчим хүчний байгууллагууд техникийн бодлогын баримт бичгээ боловсруулж эхэллээ

2017-12-26

Аймгийн Захирагчийн алба эрчим хүчний байгууллагуудтай харилцан уялдаа холбоотой хамтран ажилладаг. Энэ дагуу  /2017.12.25/ аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ, “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн төлөөллүүдтэй уулзалт хийж ирэх жилүүдэд дэд бүтцийн ажлаа хаана хийх талаар харилцан санал солилцсон юм. 56-н жилийн түүхтэй манай хотын инженерийн шугам сүлжээний хувьд хаана, хэзээ ямар гэмтэл гарах нь тодорхой бус байдгаас шалтгаалан хотын ногоон байгууламж бүтээн байгуулалтын ажлыг хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээс аймгийн дэд бүтцийн байгууллагууд хамтран ирэх жилүүдэд хэрхэн ажиллах бодлогын баримт бичгээ боловсруулж эхлээд байна. Нэг ёсондоо аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хаана ямар газар шинэ бүтээн байгуулалт, барилга байгууламжаа сүндэрлүүлэхээ урьдчилан харж тухайн газартаа засвар шинэчлэлийн ажлыг хийхээ энэхүү техникийн бодлогын баримт бичиг баримтандаа тусгаж байгаагаарай давуу талтай юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%