Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ИРГЭД ИТХ-ЫН “ЧАНДМАНЬ” ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2017-12-27

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Төрийн албан хаагч, иргэдийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр  шагналаа.
Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулав.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдээс ажил үйлсээрээ манлайлж ажилласан та бүхэндээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.   
“Чандмань” одонгоор 58, “Хүндэт” өргөмжлөлөөр 26 ажилтан албан хаагч, иргэд шагнууллаа.










 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%