Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ирэх онд хорооны Засаг дарга болон нийслэл, харьяа газрынхантай нягт уялдаатай ажиллана

2017-12-27

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Ж.Цэцгээгийн НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий захирамж гаргасан.

        Энэхүү захирамжийн дагуу НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа өчигдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.

        Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны хувьд 1,500 өрх, 6,500 хүн амтай. Үүнээс 23,00 орчим иргэн байнгын ажлын байргүй байна. Мөн төвийн дулаан, шугамтай ойр хэдий өнөөдрийн байдлаар найман орон сууцны барилгатай, үлдсэн нь гэр хорооллоос бүрддэг. Хороондоо өнөөдрийг хүртэл хүүхдийн цэцэрлэггүй байгаа гэх мэт тулгамдсан асуудлууд их байгаа аж.

        Уулзалтын үеэр НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа “Юуны өмнө хороондоо тулгамдаад буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөх хэрэгтэй. НЗДТГ-аас сар шинийн баярын дараагаас эхлүүлээд бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ. Дахин төлөвлөлтийг бид бүхэн үргэлжлүүлэн явуулна. Танай хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 7 дугаар хорооллын барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлж ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ. Үүнээс гадна нийслэлийн Засаг даргын харьяа 34 агентлаг, нийслэлийн өмчийн 40 гаруй үйлдвэрийн газрууд байна. Тус газруудтай холбоотой санал, гомдол хэр гарч байна гэдгийг хорооны Засаг даргын зүгээс сайн тэмдэглэн авч бидэнд мэдэгдэж байх нь зүйтэй. Цаашид хамтран ажиллах сар бүрийн график төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй” хэмээлээ.

        “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу НЗДТГ болон харьяа агентлагийн удирдлагууд хороодод ажиллаж байгаа юм байна. Хороо тус бүр дээр нэн тэргүүнд шийдэх шаардлагатай асуудлыг шийдвэрлэхийн төлөө ирэх онд хорооны Засаг дарга болон нийслэл, харьяа газрынхантай нягт уялдаатай ажиллана” хэмээн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Ж.Цэцгээ ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%