Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

2017-12-27

Дархан-Уул аймагт 19 мянга гаруй хүүхэд багачууд байдаг. Эдгээр хүүхэд багачуудаас эрдэм мэдлэг, оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 2017 оны онцлох хүүхдүүдэд өнөөдөр /2017.12.26/ аймгийн Засаг дарга бөгөөд “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн С.Насанбат баяр хүргэж, шагнал гардууллаа. Жил бүр сурлага, урлаг спорт, нийгмийн идэвх оролцоогоороо шалгарсан шилдгийн шилдэг хүүхдүүдийг улс, аймгийн “Оны шилдэг хүүхэд”-ээр өргөмжилж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, алдаршуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр 2017 оны Дархан-Уул аймгийн “Оны шилдэг хүүхдүүд”-ийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд боллоо. 2017 оны “Оны шилдэг хүүхэд”-ээр Энэрэл цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Нансалжав овогтой Уянга, ОИЦ сургуулийн 12-1 ангийн сурагч Лавжаргал овогтой Анхзаяа, 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Сувдаа овогтой Төрбат, 2 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Баттулга овогтой Заяа, Од цогцолбор сургуулийн 10д ангийн сурагч Ганхуяг овогтой Анужин, Дархан Эмпати сургуулийн 11а ангийн сурагч Нэмэхбаяр овогтой Номин, Монгол Оюу сургуулийн 11-1 ангийн сурагч Даваацэрэн овогтой Мишээх, 18 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Намжилдорж овогтой Наранцацралт, Жигүүр цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Цэрэндорж овогтой Мөнхдорж, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Батсүх овогтой Батбаярнар шалгарч батламж шинэ жилийн бэлгээ гардан авлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%