Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын 18 багийн Засаг дарга нар хуралдав

2017-12-27

Дархан сумын Засаг даргын тамгийн газрын хуралдааны танхимд 18 багийн Засаг дарга нар хуралдлаа. Тус хуралд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням оролцов. Улиран одож буй 2017 онд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар Хурал, Засаг даргаас дэвшүүлсэн зорилтоо амжилттай шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудаас хамгийн үр дүнтэй хэрэгжсэн зарим нэг ажлуудыг нэрлэв. Дархан сумын 18 багийн Засаг дарга нарын оролцоо дэмжлэг их байсныг онцлон хэллээ. 2017 онд Дархан сумын ОНХС-ийн 352.0 сая төгрөгөөр иргэдээс хамгийн их саналыг авч эрэмбэлэгдсэн 15 төсөл хөтөлбөрийг 100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлжээ.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу сум, багуудад Хамтарсан багийг байгуулж, дэмжиж ажилласнаар үйл ажиллагаа нь тогтмолжсон. Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах ажилд зарим нэг ахиц ажиглагдлаа.Тухайлбал, 3, 6, 8, 11, 14, Малчин, Өргөө багуудад гэмт хэрэг, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 5.0-29.4 хувиар буурсан дүнтэй байна. Багийн ИНХ-ын үйл ажиллагаа жигдэрч, багийн ажил, амьдралын асуудлуудаа шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Дархан сумын 18 багийн ИНХ-ын 3, 4 дүгээр хуралдаанууд боллоо. Хуралдаан дээр иргэдийн тавьсан асуудлуудыг анхааралтай нягталж үзэх, энэ нь ирэх онд та бүхний амжуулах ажлын гол чиглэл нь болох ёстой гэдгийг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн Малчин багийн ИНХ-ын дарга О. Адъяа, Засаг дарга С.Алтанхөлөг нар багийнхаа нийт айл өрхийн 70 гаруй хувиар орж, амьдрал ахуйтай нь танилцан, Хурал, Засаг даргын цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэсэн байна. Энэ ажлаас бусад багийн Засаг дарга нарыг ч санаа авахыг хүслээ. Багийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд аймаг, сумаас багийн Засаг дарга түүний ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах талаар 2017 онд их дэмжлэг үзүүллээ. Үүний хариуд иргэдийнхээ тавьсан аливаа асуудлыг бага гэлтгүй ажил хэрэг болгон шийдвэрлэж, иргэдийг чирэгдүүлэхгүй, шуурхай, үр дүнтэй ажиллаж, Багийн Засаг дарга , төрийн албан хаагч бүр харилцаа хандлагадаа эерэг өөрчлөлт гаргаснаар Дархан сумынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадна гэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%