Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хүүхэд багачуудад бэлэг гардуулав

2017-12-27

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн үүсгэн байгуулсан "Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан Дархан-Уул аймгийн 2000 хүүхэд багачуудад шинэ оны баярын бэлэг гардуулав. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчин өрхийн болон зорилтот бүлгийн хүүхдүүд, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сум, Салхит багийн сургуулийн дотуур байр, Дархан сумын 1, 2, 3, Малчин баг, "Энэрэл" цогцолборын сурагчид энэхүү үйл ажиллагаанд хамрагджээ.

Д.Хаянхярваа Шарын гол, Орхон, Хонгор сумдын малчны хотонд зочлон, сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаатай танилцан зарим тусламжийг үзүүлэв. Тусгай олимпоос алтан медаль хүртсэн бахархам амжилттай "Энэрэл" цогцолборын тулааны урлагийн баг тамирчдад бэлтгэлийн дэвжээ, Шарын гол суманд шинээр байгуулагдсан номын сангийн номын фондыг баяжуулахад зориулж дөрвөн сая төгрөгийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулсан юм.

10 гаруй жилийн хугацаанд "Төвшин сэтгэл сан" уламжлалт олон арга хэмжээ зохион байгуулаад байна. Тухайлбал Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч, сувилагчдыг алдаршуулах "Арван тавны цагдаа", "Сувилахуйн гэгээн дагина" шагналаар багагүй албан хаагчдыг шагнаж урамшуулжээ. Мөн орон нутагтаа сурч буй оюутан залуусыг зуны улиралд түр ажлын байраар ханган "Номтой нөхөрлөе" аяныг өрнүүлж сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд багачуудад гэрээр ном уншуулан аяны хүрээнд давхардсан тоогоор 52 мянган хүүхэд ном уншаад байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%