Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 87 дугаар зарлигаар Дархан сумын 11 дүгээр багийн
өндөр настан Минжүүрийн Баянхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
шагнасан байна.
Ахмад настан М.Баянхүү нь эрүүл
мэндийн шалтгаанаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнд
хүрэлцэн ирж чадаагүйн улмаас аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
Р.Тунгалаг-Эрдэнэ, ахлах ажилтан Н.Буманцэцэг нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонг гардуулан өглөө.
