Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭГ ДҮГНЭВ

2018-01-02

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн аймгийн хэмжээнд бүтэн жилийн турш зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ажлын хэсгийн боловсруулсан 27 зүйлтэй төлөвлөгөө, ажил, арга хэмжээний биелэлтийг 96.2 хувьтай хангаж ажиллав.

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн холбогдох мэргэжлийн багш нар “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний үр дүнд болон иргэд, олон нийтийн зүгээс хуулиа сахин биелүүлэх сэтгэлгээ, хандлага нэмэгдсэн, эсэхэд социологийн судалгаа явуулсан бөгөөд арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтийн зүгээс хуулиа сахин биелүүлэх сэтгэлгээ, хандлага нэмэгдэн, хууль, эрх зүйн мэдлэг дээшилж, гэмт хэргийн суурь шалтгаан нөхцөл арилгахад нөлөө үзүүлсэн тухай судалгааны дүгнэлт гаргав.
              
Ерөнхий арга хэмжээнд бусдыг манлайлан оролцож, үр бүтээл гаргасан сум, байгууллага, ажлын хэсгийн гишүүдийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, бусад шагналаар шагнав.

   Сум:
1. Цэнгэл сум      1-р байр
2. Алтай сум        2-р байр
3. Бугат сум         3-р байр

   Байгууллага:
1. Онцгой байдлын газар             1-р байр
2. Улсын бүртгэлийн хэлтэс         2-р байр
3. Мэргэжлийн хяналтын газар    3-р байр
4. Хөгжимт драмын театр             тусгай байр 

   Ажлын хэсгийн гишүүд:
1. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ж.Жанболатыг аймгийн “Тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр,
2. Ажлын хэсгийн гишүүн Х.Маргулан, Е.Сауле нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав.

Х.Маргулан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%