Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР ШАНАГАН ХУУРЫН ЧУУЛГАТАЙ БОЛОВ

2018-01-04

Монголчуудын хүндэтгэн дээдлэж гэрийнхээ хойморт залж ирсэн түүхтэй эрхэм хөгжим болох морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг. Том дугуй модон цараар нь нэрлэсэн хуур Зая гэгээний хүрээнд дэлгэрч байсан бөгөөд шанаган хуурын чуулгатай байсан гэх түүх бий.

Шанаган хуурыг эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж иржээ. Хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөнхуурын энэ төрөл Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.

Уламжлалт өв соёлоо өвлөн авч үлдэх зорилгоор аймгийн Хөгжимт драмын театрынхан шанаган хуурын чуулгатай болжээ. Өвөл цагийн уран бүтээлийн нээлтийнхээ үеэр шанаган хуурын чуулгын анхны тоглолтыг үзэгч олондоо өргөн барьсан байна. Шанаган хуурын чуулга байгуулахад БСШУС-ын яамнаас 20 сая төгрөг, аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас 2,3 сая төгрөг шийдвэрлэж өгчээ. Хууруудыг ардын хөгжмийн зэмсэг урлаач Архангай аймгийн харьяат Л.Дэмчиггарав урлажээ.

Тэрээр утга соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билиг авьяастны улсын жагсаалтад ардын хөгжим урлалын төрлөөр бүртгэгдсэн байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%