Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажлын хэсгийн хуралдаан боллоо

2018-01-04

Дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг сайжруулах ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдлаа. Хурлыг Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хорооны дарга Ц.Минжинхүү даргалж, хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч О.Энхтайван, Х.Анхбаяр, төлөөлөгч Б.Сампилноров, Н.Батболд, Д.Отгонсүрэн, Л.Ариунаа, Н.Ууганбаяр, Ц.Эрбол нар оролцов. Ажлын хэсгийн хуралдаанаар 1,3,5 дугаар хорооны орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын байршил, солбицлыг тодорхой болгохыг дүүргийн Газрын албанд даалгаж, төсөл сонгон шалгаруулалтаар газар хүссэн аж ахуйн нэгжүүдийг дараагийн ажлын хэсгийн хурлаар төслөө танилцуулахыг тус тус даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%