Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.Эрдэнэчулууны тухай баримтат кино Холливудын кино наадмын тэргүүн шагнал хүртжээ
"Нүүдэлчдийн өрхийн эмч" буюу өдөрт 10-100 км зам туулан, өдөр шөнө, өглөө орой, өвөл зунг үл анзааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг баримтат кино Холливүүдийн Олон улсын Баримтат кино наадамд "Шилдэг оюутны кино" төрөлд түрүүлжээ.Уг кино нь Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга, хүний их эмч Доёдын Эрдэнэчулууны тухай өгүүлэх бөгөөд найруулагчаар саяхан Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн зэрэг хамгаалсан Март Бира найруулан ажилласан байна. Түүнчлэн "Шилдэг эмэгтэй кино найруулагч" төрөлд хагас шигшээ шатанд, мөн Канадын AltFF Alternative Film Festival кино наадмын сүүлийн шатанд шалгарсан байна.