Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан боллоо

2018-01-05

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Төрийн шагналд уламжлах тухай, аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай, аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөө, аймгийн ИТХ-ын ажлын албаны 2017 оны тайлан, аймгийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн 2017 оны тайлан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байраар хангах талаар хийж буй ажлын тухай Баян-Агт, Бугат сумын Засаг дарга нарын мэдээлэл, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн тухай, 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг батлах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн лого батлах тухай зэрэг асуудал хэлэлцлээ.

Хэлэлцсэн зарим асуудлаар тогтоол гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллага, хүмүүст үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%