Дарханы Талбайн теннисний холбооны өсвөрийн тамирчид маань сүүлийн 5 жил
дараалан Улсын аваргын "Алтан цом"-ын эзэн болсон билээ.
Энэ удаад 2018 оны 01 сарын 07-оос 01 сарын 20-ны өдрийн
хооронд Вьетнам улсын Хо Ши Минь хотод зохиогдох Талбайн теннисний Азийн
АШТэмцээнд Монгол улсаас 6 тамирчин явах болсны 4 тамирчин нь манай аймгийн
Х.Номин, Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ, П.Ундрах нарын тамирчид болзлыг хангаж,
дасгалжуулагч Х.Батбаярын хамтаар улсаа орноо, Дархан-Уул аймагаа төлөөлөн
тэмцээнд явахаар болсон бөгөөд тамирчид Вьетнам улсыг зорьлоо.
Тэд эх орноо, цаашлаад Дархан –Уул аймгийнхаа нэрийг Азийн
спортын тавцнаа гаргах болно.
Дасгалжуулагч, тамирчиддаа амжилт хүсье.
Дархан-Уул аймгийн Талбайн теннисний холбоо.