Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Засаг дарга С.Насанбат сумдын Засаг дарга, хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ

2018-01-08

Дархан-Уул аймагт 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга С.Насанбат, 4-н сумын Засаг дарга болон хэлтсийн удирдлагуудтай санал солилцож тодорхой үүрэг даалгаврыг өнөөдөр /2018.1.5/ өглөө. Манай аймагт энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 195,6 сая төгрөгийн 47 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс Дархан суманд 4-н төсөл арга хэмжээ, Шарын гол суманд 5-н төсөл арга хэмжээ, Хонгор суманд 5-н төсөл арга хэмжээ, Орхон суманд 3-н төсөл арга хэмжээг орон нутагтаа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиг үүргийг аймгийн Засаг дарга өгөхийн зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг чанд сахиж хариуцлагатай, ил тод, нээлттэй ажиллах хэрэгтэйг зөвлөлөө. Харин аймгийн Орон нутгийн өмчийн албанаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах ажээ. Цаашид сумдууд тухайн онд батлагдсан арга хэмжээг орон нутагтаа 100 хувь зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%