Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИРГЭД ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ

2018-01-08

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Газрын албатай хамтран Газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр дүүргийн 1-8 дугаар хорооны иргэдийн дунд зохион байгууллаа. 
Энэхүү хэлэлцүүлэг нь Иргэд олон нийтийн дунд Газрын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилт үр нөлөөг тодорхойлох, иргэд, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон хуулийн зохицуулалтын талаар иргэдээс санал авах зорилгоор зохион байгуулж байгаа юм. 

Хэлэлцүүлэгт тухайн тойргоос сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, хороодын Засаг дарга дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцов. 
Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын хийсэн ажлын тайлангаа иргэдэд товч танилцуулж,  газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар иргэдийн саналыг сонсож, асуусан асуултад хариулт өгөв. 
Өнөөдрийн хэлэлцүүлэгт 1-8 дугаар хороодын 260 гаруй иргэдийн төлөөлөл оролцож санал, бодлоо чөлөөтэй солилцон хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо.
Хэлэлцүүлэг хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс 10-ны өдрийг дуустал хороодын Иргэний танхимд зохион байгуулагдах юм. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%