Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Аймгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх сарын аяныг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхэллээ

2018-01-10

Жил бүр аймгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэдийг хамруулсан сарын аяныг явуулдаг уламжлалтай. Энэ дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар холбогдох хэлтэс газруудтай хамтран Дархан сумын хэмжээнд дулааны худаг, орц хонгилд амьдарч буй гэр, оронгүй тэнэмэл иргэдэд халуун хоол, цайгаар үйлчлэх, бичиг баримтжуулах, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулж, нийгэмшүүлэх үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна. Тус аян сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ХХҮГ-ын дарга С.Энхболд х Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх “Сэтгэлийн ариун дэм” ТББ-ын ажилтан Б.Батбаяр, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” ТББ-ын тэргүүн Ч.Пүрэвхүү, “Мөнгөтийн таг” ТББ-ын тэргүүн П.Түмэнжаргал нартай хамтран ажиллах гэрээ байгуулж аяны явуулж эхэлсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%