Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

2018-01-10

Эрүүл мэндийн салбарын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн мэдээгээр  нийт 297 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 132,  эмэгтэй 165 хүн байна. Нийт үйлчлүүлэгчдийн  42 нь түргэн тусламж дуудсан, 255 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн.

Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   4 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 64 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 159  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 159 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  242 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 34, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 6, нас барсан 0,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 15 байна. Үүнээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 5, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 2, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  1, бусад эмнэлэгт 2 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%