Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн шинэ оны анхны хуралдаан өнөөдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд болов.
Хуралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Сүхбаатар, Баянзүр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүүг төлөөлж Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн хошууч Ю.Баяр-Эрдэнэ, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайханыг төлөөлж Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Д.Цэрэндорж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Отгонгэрэл нар оролцлоо.
Өнөөдрийн хурлаар 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хороодын урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилтай эргүүлийн ажлыг тус тус дүгнэж, арванхоёрдугаар сарын урамшуулал олгох тухай зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл танилцуулж Зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
Салбар зөвлөлөөс 2018 онд нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, хууль сахиулах байгууллагуудын саналыг тусган нийтдээ 5 бүлэг 50 гаруй ажил зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан байна.