Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөн болов

2018-01-12

Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас энэ оны анхны зөвлөгөөнийг сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд 2018.01.11-ний өдөр зохион байгууллаа. Сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөнөөр 4 асуудлаар мэдээлэл хийв.

Дархан сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөөгөөний төслийг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр танилцуулсан юм. Аймгийн ГХБХБГ-аас 2017 онд нийт 91 ажил төлөвлөснөөс 89 ажил биелэгдэж төлөвлөгөө 82.3 хувийн гүйцэтгэлтэй. Дархан сумын 2018 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын нэгдмэл сангийн 5 ангилалаар нийт 12 төрөл 52 байршилд, ажил үйлчилгээг төлөвлөсөн гэдгийг танилцууллаа. “Дархан хотын ерөнхий төлөвлөгөө 2035” танилцуулагыг төслийн орон нутаг дахь зөвлөх Эрдэнбаяр хийв. Түүнчлэн Дархан сумын ИТХ-ын байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулах болзлыг сайжруулах талаар санал авах тухай, Дархан сумын ИТХ , түүний Тэргүүлэгчдээс 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд санал авлаа.

Зөвлөлгөөний үеэр сумын ИТХ-ын Төлөөлөгчид гэр хорооллын хаягжилт, Зөвшөөрөлгүй буусан айл өрх болон барилга байгууламжийг албадан чөлөөлөх, Дутуу баригдсан барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөх асуудлаар анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулахдаа ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж, цаашид анхаарч ажиллахыг хүсэв.​

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%