Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ШИНЭ ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААНААР 4 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

2018-01-12

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны анхдугаар хуралдаан нэгдүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Б.Батхуяг, Ц.Дуламжав, Х.Алтаншагай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Хаш-Эрдэнэ, Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн ажиллах журам боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцов. 

Энэ удаагийн хурлаар Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн ажиллах журам батлах тухай төслийг ажлын хэсгийн гишүүн, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэг, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Хаш-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа, цаашдын зорилтыг ИТХ-ын Тэргүүлэгчдэд тус тус танилцуулав.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс тавдугаар сард дүүргийн хэмжээний статистик үзүүлэлтээр гарын авлага бэлтгэн, Төлөөлөгчдөд сургалт, мэдээлэл хийхээр шийдвэрлэлээ.  

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал ИТХ-ын Тэргүүлэгчдэд  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 онд зохион байгуулах  үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, “Өмч шилжүүлэх тухай” тус тус танилцуулж хэлэлцэн батлав.
ИТХ-ын Хурлын ажлын албанаас 2018 онд зохион байгуулах ажлын үндсэн чиглэл бүхий 4 бүлэг 63 үйл ажиллагаа, Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэх 3 бүлэг 38 асуудлыг, Хурлын хороод хариуцсан чиглэлийн дагуу хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулан ажиллах 7 бүлэг 62 ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

“Иргэдийн оролцоотой хяналттай орчин” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдийн амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт суурилуулсан 170 хяналтын камерыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд шилжүүлэхээр шийдвэрлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%