Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-01-12

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албанаас Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, Үр дүнгийн гэрээг хэрхэн боловсруулах талаарх шаардлагатай мэдлэг, ур чадварыг дээшлүүэх, шинээр ажилд орсон албан хаагчдад үр дүнгийн гэрээний ач холбогдолыг таниулах зорилгоор сургалт зохион байгуулав.  

Сургалтад дүүргийн ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Удирдлага, зохион байгуулалтын хэлтэс, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэс, ИТХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.Сонгуулын ерөнхий хорооны ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн Төрийн албан хаагчдад Үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлэх, дүгнэх журам” сэдвээр лекц уншиж, албан хаагчдын сонирхсон асуултанд  хариулт өгч харилцан ярилцлаа.

Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд  нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан  ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын болон тухайн нэгжийн үйл ажиллагааны зорилго,  зорилтуудыг хангахад чиглүүлэн, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын Менежер, Төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулна. 
өрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам/-аас
 


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%