Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 26 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ.

2018-01-12

 

Шинэ Үндсэн хууль батлагдсны 26 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-аас “Үндсэн хууль” баталсан тухай дурсамж яриа, өнөө цаг сэдвээр Ардын Их Хурлын депутатуудаар сонгогдон ажиллаж байсан депутат аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баяраа, Ардын Их хурлын Депутат, Хүний гавъяат эмч Г.Түмэннаст нартай уулзалт ярилцлагыг “Монгол туургатан” театрт зохион байгуулж явууллаа.

Тус уулзалтад Ардын Их Хурлын депутат Д.Баяраа, депутат Г.Түмэннаст, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон төрийн албан хаагчид, Зуунмод сумын иргэд оролцож 1992 онд батлагдсан “ Үндсэн хууль”-ийн талаар ярилцлага хийлээ.

Ардын Их Хурлын депутат Д.Баяраа, депутат Г.Түмэннаст гуай нар 1992 оны “Үндсэн хууль” батлалцаж байх тухайн үеийн нөхцөл байдал, тулгарч байсан бэрхшээл  болон хөгжилтэй дурсамж түүхээсээ хуваалцан ярилцлаа.

 

 

 

 

 

  

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%