Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛОВ

2018-01-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны анхны хурал өнөөдөр /2018.01.15/ болж, “2018 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталж, мөн “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 оны 4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 онд болон 01 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний төсөл”, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2017 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар”, “Аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн”-г тус тус хэлэлцэж,  цаашид анхаарах асуудлын талаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%