Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2018 ОНД ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭДИЙН ТООГ БАТЛАВ

2018-01-15

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2018.01.15/ аймгийн Цэргийн штабаас “2018 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай” асуудлыг  танилцуулав.
Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамааралтай бөгөөд эдгээр хүмүүс нь хоёр жилийн хугацаанд нийт 1200 цаг тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгэлтэй үүрэг гүйцэтгэдэг байна. Тэргүүлэгчдийн хурлаас 2018 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 32 хүнийг  цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар тооны дээд хязгаарыг баталсан бөгөөд тэд байгалийн гамшигтай тэмцэх /үер ус, зуд, гал түймэр/, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг хүлээх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%