Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "МАНЛАЙН БАЯСГАЛАН" ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2018-01-12

Монгол Улсад Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн арга хэмжээнд зориулсан " Манлайн баясгалан" Улс аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүдийн бөхийн барилдааныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, ЗДТГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран 2018 оны 01 сарын 11-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын ордон бөхийн өргөөнд зохион байгуулж явууллаа.
"Манлайн баясгалан" улс аймгийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд  Баяндэлгэр сумын харьяат Багануур ХХК-ний бөх МУ-ын Өсөх Идэр начин Ч.Батчулуун түрүүлж Сүмбэр сумын харьяат Алдар спорт хороо ЗХ-ний 311-р ангийн бөх МУ-ын начин Г.Ганжад үзүүрлэж Их шөвөгт Баянхангай сумын харьяат Иргэний нисэхийн ерөнхий газар бөх МУ-ын заан Б.Батмөнх шөвгөрлөө. 
Тус бөхийн барилдааны үеэр хамгийн уран барилдаанч бөхийг шалгаруулсан бөгөөд уг уран барилдааны шагналыг Батсүмбэр сумын харьяат Сумын заан Б.Одгэрэл хүртлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%