Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2018-01-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны Нэгдүгээр хуралдаан 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тэргүүлэгчдийн нэгдүгээр хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцлээ.
Үүнд:
1.Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудал, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 
2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Наймдугаар хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудал тухай 
3.Аймгийн 2017 оны газрын нэгдмэл сангийн тайланд дүгнэлт өгөх тухай 
4.Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөө батлах тухай 
5.Ажилтай, орлоготой иргэн урианы жилийн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай 
6.Хөдөлмөрч манлай ахмад шалгаруулах журмыг шинэчлэн батлах тухай 
7.Төрийн дээд одон медальд уламжлах тухай 
8. Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төслийн тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэж 8 тогтоол батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%