Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлав

2018-01-16

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар сумын ИТХ-ын байгууллагуудын шилдэгүүдийг шалгаруулах болзолд өөрчлөлт оруулж, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.Түүнчлэн төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 7 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм. Үүнд: Гавъяат-1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-2 , Цэргийн гавъяаны одон -1 , “Алтан гадас” одон-1, Хөдөлмөрийн хүндэт медаль-2,  хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  аймгийн Засаг даргад уламжлав.Хуралдаанаар Дархан сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлав. Дархан сумын 2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг  82,3  хувь, хангалттай хэрэгжсэн байна. 

Сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн Дархан сумын 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 0.7382 га, Дуудлага  худалдаагаар  0.857 га, төсөл сонгон шалгаруулалтаар 31.608 га, гэр бүлийн хэрэгцээний  зориулалтаар хуучин эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэхээр 49.1 га, амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх 5 га, тусгай хэрэгцээний зориулалтаар орон нутгийн  хамгаалалтын төлөвлөлт,  нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил, газрыг дахин төлөвлөлтөнд оруулж барилгажуулах, хууль бус эзэмшил, ашиглалтын газрыг чөлөөлөх, газрыг элэгдэл эвдрэл, доройтолоос хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тусгагдсан  Газрын нэгдмэл сангийн 5 ангилалаар 12 төрөл 54 байршилд  төлөвлөсөн ажил үйлчилгээг тус тус хэрэгжүүлэхээр тогтов. Дархан сумын 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний явцын талаарх мэдээлэл, хэрэгжилтийг хагас жил, жилийн эцсээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбаяр , сумын Засаг дарга Б.Азжаргал нарт даалгажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%