Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ХАМРАГДЛАА

2018-01-16

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Шинжээч нарын баг, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн баг хамтран Төв аймгийн 20 эрүүл мэндийн байгууллагад 2018 оны 1 дүгээр сарын 05-с 12-ны өдрийн хооронд ажиллаж, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 тоот тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр сум болон өрхийн эрүүл мэндийн төвийг үнэлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Магадлан итгэмжлэлийн нэгдүгээр багт Аргалант, Баянцогт, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр, Баянчандмань сумын эрүүл мэндийн төвүүд, хоёрдугаар багт Эрдэнэ, Мөнгөнморьт, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, “Баруун-Зуунмод” Өрхийн эрүүл мэндийн төвүүд тус тус хамрагдлаа. Нэгдсэн дүнгийн хурлыг Батсүмбэр, Эрүүл мэндийн газарт хийж, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллагуудын ололттой болон дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.2623162915876676479833851702071758297961090n

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%