Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН НЭЭЛТ БОЛОВ

2018-01-19

Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн “Хуулиа мөрдье-21”, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох “Сэрэмжилье-нэгдье" нэгдсэн арга хэмжээнүүдийн нээлтийг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дээр дурдсан заалтад "согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах", "21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх"-ийг хориглосон байдаг аж. «Хуулиа мөрдье-21» нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 45 баар, цэнгээний газар, 240 иргэн, аж ахуйн нэгж хуулийн уг заалтыг мөрдөж буй эсэхэд холбогдох байгууллагууд хамтран шалгалт хийж, зөвлөгөө өгөн холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлахаар болжээ.

“Сэрэмжилье-нэгдье” нэгдсэн арга хэмжээ нь бусдын өмчийг хулгайлах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, иргэд, олон нийтийг сэрэмжлүүлэх зорилготой юм. Аймгийн Цагдаагийн газраас уг арга хэмжээний дагуу бүх хулгайн гэмт хэргийг илрүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг камержуулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

"Хуулиа мөрдье-21", "Сэрэмжилье-нэгдье" нэгдсэн арга хэмжээнүүд ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ. 

http://www.montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%