Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АХМАДЫН ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД АХМАДУУДААС САНАЛ АВАВ

2018-01-19

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг аймгийн хэмжээнд  “Ахмадын жил” болгон зарласан бөгөөд уг зорилтыг аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр Хуралдаанаар баталсан юм.  Уг зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.01.18/ зохион байгуулж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг ахмадуудад танилцуулав.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, НБХ-ийн дарга Н.Цасчихэр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, Иргэний танхимын дарга Д.Гантулга, Ахмадын хорооны дарга Н.Энхтайван нар, мөн 80 гаруй ахмадууд оролцож “Ахмадын жил”-д хийж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухай хэлэлцэв.
 

    Уг төслийн хүрээнд 2018 онд ахмадуудад төрийн үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэх, аймгийн хэмжээнд 65 ба түүнээс дээш настай ахмадуудад иргэний үнэмлэхний үнийн хөнгөлөлт үзүүлэх, гадаад паспорт үрэгдүүлсэн зөрчилд торгуулиас чөлөөлөх, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг ажлын 8 цагт багтаан үзүүлэх, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх,  Хонгор суманд байрлах ахмадын Гүнд амралтын газарт их засвар хийх, “Ахмад багшийн зөвлөн туслах үйлчилгээ”-г сургалт мэдээлэл гэрийн асаргаа сувилгааны  чиглэлээр явуулах, “Насжилтын эрүүл мэнд, эрүүл зөв зан үйлийг төлөвшүүлэх” аяныг зохион байгуулах, ахмадуудыг санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээлд хамрах хүрээг өргөтгөж байнгын болон түр ажлын байраар ханган, орлогыг нь нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах, харьяалал бүртгэлгүй ахмадуудын харьяаллын асуудлыг шийдвэрлэх, Ахмадын хороонд том оврын автобус худалдан авах хүлээлгэн өгөхөөс гадна байгууллага бүр ахмадуудад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, ахмадуудын нийтийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээн  болон ахмад хоккейчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн тухай ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон Ахмадууд “Ахмадын жил”-ийн нүдэнд харагдах бодит, бүтээлч ажил, арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тэр дундаа ахмадын зөвлөлийн дарга нарын урамшууллыг нэмэгдүүлэх, ахмадын сувиллын орны тоог нэмэгдүүлэх, хуримын ордныг “Ахмадын өргөө” болгож тохижуулах, Баг тус бүрт ахмадын төв байгуулах, ШШГА-ны хуучин байрыг “Ахмадын төв” болгох, ахмадууддаа зуслангийн газар олгох, тэдний ажил эрхлэлтийг дэмжих, чийрэгжүүлэлтийн төв байгуулах зэрэг олон саналыг гаргасан юм.  
Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат “Ахмадын жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөнд санал авах дараагийн арга хэмжээ 2018 оны 1 дүгээр сарын 21-нд Залуучууд театрт зохион байгуулагдах тухай мэдээллийг хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%