Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, хуулийн этгээдээс АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг нутаг дэвсгэрийн зарчмаар улсын хэмжээнд зохион байгуулах, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй АТБӨЯХ эзэмшигч татвар төлөгчийг бүрэн хамруулах, албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хуульд заасан хугацаанд хурааж, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг Аймгийн Засаг даргын 2018.01.16-ны өдрийн 01-А/08, 01-А/09 тоот захирамжийн хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2018.1.18/ ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийв. АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг Засаг даргын дэргэдэх болон харьяа агентлаг, байгууллагатай хамтран харьяа нэгж хуулийн хугацаанд зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд өмнөх жилд мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт болох тээврийн хэрэгслийн төгсгөлийн дугаараар сар бүр хамрагдах аж. Гэхдээ тухайн сардаа багтан татварт хамрагдаагүй нөхцөлд бичиг баримтыг татвар төлөгдөх хүртэл түр хураан авч, зөрчлийн хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэн ажиллах бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч болох эрсдэлээ сайн тооцож заасан цаг хугацаанд нь татвараа төлж зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байсан юм.