Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаад байна. Энэ хүрээнд Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг байгуулж, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж байгаа ба нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах юм. Энэ тухай мэдээллийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амараас тодрууллаа.
-Энэ онд хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг аймгийн ИТХ-аас баталж, зорилтот жил болгон зарлалаа. Үндэслэл нь юу байв?
-Манай байгууллага болон ЭМГ, ЦГ, БСУГ зэрэг байгууллагуудаас хамтарч, хүүхдийн салбарын тулгамдсан асуудлын хүрээнд судалгаа хийж, аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулсан. 2017 онд аймгийн хэмжээнд өсвөр насны охидын дунд бэлгийн замын халдварт өвчлөл, жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал, үе тэнгийнхний дарамт шахалт өндөр түвшинд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо буурсан боловч гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо өссөн байна. Эдгээр нөхцөл байдал нь хүүхдийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байсан учраас аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, ИТХ-ын хуралдаануудаар хэлэлцэж “Хүүхдийн хөгжил, хамгаалал”-ын зорилтот жил болгохоор шийдвэрлэсэн юм.

Нөгөө талаар урлаг, спортын амжилт үзүүлж, тив дэлхийд өөрийн болон аймгийнхаа нэрийг дуурсгасан амжилт, ололттой яваа олон манлайлагч хүүхэд бий. Тийм хүүхдүүдийг урамшуулах, сурталчлах, авъяаслаг хүүхэд, багачуудыг нээн илрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзсэн.
-Насанд хүрээгүй охидууд хүчирхийлэлд өртөх, жирэмслэх, үр хөндүүлэх асуудал их байна гэлээ. Цаад эх үүсвэр нь юунаас болоод байна вэ?
-2017 онд насанд хүрээгүй 87 охин төрж, 12 охин үр хөндөлт хийлгэсэн. Мөн насанд хүрээгүй зургаан хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Хүчирхийллийн эзэн холбогдогч нь ихэвчлэн ойр тойрны хүмүүс байгаа юм. Тиймээс энэ онд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд рүү хандсан тодорхой ажлуудыг төлөвлөсөн. Нарийвчилсан, төрөл бүрийн судалгааг хийнэ. Хүний нэр төр, сэтгэл зүйтэй холбоотой учраас одоогоор энэ тухайд мэдээлэл өгөх боломжгүй байна. Эрүүл мэнд, боловсрол, хуулийн байгууллагуудтай хамтраад охидод нөхөн үржихүйн боловсрол олгох, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, өсвөр насныхны дунд байгаа цахим орчны зүй бус хэрэглээг зөв голдрил руу чиглүүлэх, багш, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулна.
-Гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийлэл “хаалттай хаалга”-ны цаана явагддаг учраас чимээгүй өнгөрч байна гэх яриа иргэдийн дунд байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа бэрхшээлүүдийг бүрэн илрүүлэхийн тулд хэрхэн ажиллах вэ?
-Аймгийн хэмжээнд нийтдээ 34 хамтарсан баг 238 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хамтарсан багт сумын Засаг дарга, багийн Засаг дарга, Гэр бүл хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн төлөөлөгч, эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтны бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тухайн сумын хамтарсан багаас эрсдэлд өртөж болзошгүй хүүхдүүдийнхээ судалгааг гаргаж, эргэж тойрч анхаарч байдаг. Гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртлөө гэхэд тухайн сум, багийн хамтарсан баг бүрэлдэхүүнээрээ яаралтай очиж газар дээр нь аюулгүйн зэргийн үнэлгээ хийдэг. Өндөр үнэлгээтэй гарсан тохиолдолд манай байгууллагын дэргэдэх Хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд байрлуулан амь нас, эрүүл мэндийг хамгаалалтанд авч, шаардлагатай нийгмийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. 2017 онд Хамгаалах байраар 10 эмэгтэй, 15 хүүхэд үйлчлүүлсэн байна. Энэ зорилтот жилийн хүрээнд Хамтарсан багийг чадавхижуулах, үйл ажиллагааг сайжруулах талаар багагүй ажлыг хийхээр төлөвлөж байгаа.
- “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ийн төлөвлөгөө гарсан болов уу?
- Аймгийн Засаг даргын А/04 тоот захирамжаар зорилтот жилийн ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал даргаар ахлуулан байгуулсан. Зорилтот жилийн хүрээнд хүүхдүүдээс, эцэг эхээс, багш сурган хүмүүжүүлэгчээс, хүүхдийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудаас санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж нэгтгээд дуусч байна. Сурагчдын зүгээс номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хамгийн их санал өгсөн байна. Анги дүүргэлт хэвийн байх үед үдээс хойш ангидаа суугаад хичээлээ давтах боломжтой байсан бол сургуулийн ачаалал ихэссэнээр ангидаа давтлага хийх боломжгүй, сургуулийн болон аймгийн номын сан хүрэлцээгүй байдаг талаар мэдээлсэн. Түүнчлэн үе тэнгийн дарамт шахалтыг бууруулах, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх, дугуйлан секцийг нэмэгдүүлж, томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг байх, дотуур байртай болох гэсэн саналуудыг сурагчдын дийлэнх нь өгсөн байгаа.

Эцэг эхийн болон багш нарын зүгээс РС тоглоом, цахим орчны хэрэглээг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг байгуулах, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, тамхи худалдахгүй байх талаар санал тавьсан.
Ард иргэдээс МШУТ-ийн 70321111 утсаар болон Хүүхэд хамгааллын мэргэжилтний зөвлөгөө авах тусгай дугаараар санал авлаа. Эдгээр бүх саналуудыг нэгтгээд ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж, төлөвлөгөөгөө боловсруулж байна, төлөвлөгөө энэ долоо хоногт батлагдана. Зорилтот жилийн нээлтийг энэ сарын 19-нд зохион байгуулж хэлтэс, агентлагийн удирдлагууд, бүх сумдын удирдлага, сургуулийн захирал, СӨББ-ын эрхлэгч, сум бүрийн хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтнууд, ААНБ, ард иргэдийн төлөөллийг оролцуулан хийнэ.
-Төлөвлөгөөнд багтсан томоохон ажлуудаас дурдахгүй юу?
-Хүүхэд, залуучуудын ордонг 2018 ондоо багтаан барихаар төлөвлөж, газар байршлыг сонгоод техник, эдийн засгийн үндэслэлүүдээ гаргаад байна. Хүүхдийн паркын зүүн хойд хэсэгт баригдах юм. Мөн хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд хэд хэдэн спорт заалыг барихаар төлөвлөгөөнд тусгасан.

Зорилтот жилийн төлөвлөгөө болон газрын чиг үүргийн хүрээнд хүүхэд оролцсон гэмт хэрэг үйлдсэн, хохирсон тоог бууруулах, нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, бэлгийн замын халдвар, жирэмслэлтийг бууруулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. Хүүхдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа маш чухал. Тиймээс анги удирдсан багш нарын болон эцэг, эхчүүдийн зөвлөлгөөнийг зохион байгуулна.
-Хүүхдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ганц танайх биш, өөр олон байгууллага, аж ахуйн нэгж, эцэг эхчүүдийн оролцоо чухал байх.
-Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд “Эцэг, эхийн зөвлөл”, “Гэр бүлийн зөвлөл” гэх нэр төдий байгууллага байдаг. Зорилтот жилийн хүрээнд байгууллагын дэргэдэх зөвлөлүүдийг идэвхтэй ажиллуулж, тухайн байгууллагынхаа ажилчин, албан хаагчдын хүүхдүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг тогтмолжуулах зорилготой байгаа. Мөн дээрх зөвлөлүүдээр дамжуулж, эцэг эх нь ажилтай, орлоготой буюу аймгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг хүмүүсийн хүүхдүүдийг тоолох, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалсан туг, дэвтрийг байгууллагуудаар аялуулж эхлэхээр төлөвлөж байна. Мөн үүний гадна үлдэж байгаа хүүхдүүд буюу аав ээж нь ажилгүй, хагас, бүтэн өнчин, малчин зэрэг айл өрхүүдийн хүүхдүүдийг тоолж, нийгмийн үйлчилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.
-Төрийн байгууллагуудаас авсан тоо баримтын мэдээлэл их зөрүүтэй байх юм?
-Аймгийн нийт хүн амын 37,2 хувь буюу 42423 нь 0-18 насны хүүхдүүд байгаа. 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуульд 21517 хүүхэд суралцаж, хамран сургалт 94 хувьтай байгаа бол цэцэрлэгт 2-5 насны 10890 хүүхэд хамрагдахаас 9076 хүүхэд хамрагдан 83,3 хувьтай байна. Мөн аймгийн хэмжээнд хагас өнчин 1716, бүтэн өнчин 108 хүүхэд байгаа ба 606 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэх дүн мэдээлэл бий. Бидний энэ онд хийх нэг том ажил бол судалгаа, мэдээллийн тоо баримтыг нэгтгэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхэд манай сумдын мэргэжилтнүүдийн судалгаагаар 475 байхад Эрүүл мэндийн газарт нэг өөр, Нийгмийн даатгалын хэлтэст дахиад өөр, Статистикт бүр 913 гэсэн тоо байдаг. Бусад мэдээллийн тоо баримтууд ч зөрөөтэй байна. Зорилтот жилийн хүрээнд аймгийн хэмжээний тоо судалгааг нэгдсэн байдлаар үнэн бодитоор гаргана.

-Өнгөрсөн жил хүүхдийн зуслан байгуулах тухай яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Биднийг бага байх үед сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн хүүхдүүдийг зусланд урамшуулан амраадаг байлаа. Манай аймагт Цагаан залаа зуслан үйл ажиллагаа явуулж байгаа боловч хүүхдүүд тэр бүр хамрагдаж чадахгүй байна. Бид аймгийн удирдлагуудтай ярьж байгаад төрийн өмчийн зуслантай байх нь зөв гэх шийдэлд хүрсэн. 2017 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван аймагт зуслан барихаар яригдаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэх ёстой байсан боловч тэр хэлэлцээр хойшлогдсон. Гэсэн ч бид ирэх дөрвөн жилд хүүхдийн зуслан барих зорилго тавьж, Зүүнбаян-Улаан сумын Хүнхүйн мухар хэмээх газарт газраа төлөвлөөд байна.
-“Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласнаас хойш байгууллага, иргэдээс хэр их санал ирж байна вэ?
-Хүүхдийн төлөөллийн байгууллагууд, ард иргэдийн зүгээс талархалтайгаар хүлээн авч, санал бодлоо илэрхийлж байна. Хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг маш сайн шийдвэрлээрэй гэх зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн зөн ОУБ-аас олон төсөл дээр хамтарч ажиллахаар саналаа өгсөн. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, салбарын сайдын зүгээс бүгд санал нэгтэй шийдэж, “Өнөөдрийн хүүхдэдээ оруулсан бидний хамгаалал, хөрөнгө оруулалт 20-30 жилийн дараа орон нутгийн өнгө төрхийг тодорхойлж, удирдана” гэсэн байр суурьтайгаар хамтран ажиллахаар нэгдсэнд хүүхдийн байгууллагын хамт олон бид баяртай байна.

Хүүхэд хамгааллын чиглэлээр манай аймагт төдийгүй улсаас ч анхаарч эхэлж байна. Хүүхдийн өмнөх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2018 оны улсын төсөвт таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хүрээнд хүүхэд, хамгааллын чиглэлээр 21 аймаг, дүүргүүдэд тодорхой зардал хөрөнгийг тусгаж, үүрэг даалгаврыг өгч байна. Энэ бол ирээдүйн эзэддээ анхаарсан, урд өмнө байгаагүй том дэвшил гэж үзэж байна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Ярилцсан Б.Батчимэг