Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИТХ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН ИТХ-ЫН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2018-01-19

Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Дархан сумын 2 дугаар багийн Засаг дарга Б.Бадамханд нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудтай Хөтөл хотод 2018.01.18-ны өдөр ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Ганбаатар, Засаг дарга О.Буянаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Батмөнх, 3 дугаар багийн Засаг дарга Э.Батсүх, Газрын даамал Ц.Гантөгс, Номгон тосгоны Төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Сэрээнэн нар оролцов. Хоёр сумын удирдлагуудын ажил хэргийн хэргийн уулзалт харилцан ойлголцсон байдалд боллоо.
Уулзалтын эхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням “Дархан хотын ерөнхий төлөвлөгөө 2035“ төсөл боловсруулагдаж байгааг дурдаад, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэр Ширээ нурууны газар нутаг Дархан хотын сууршлын бүс хэвээр байх учраас энд суурьшин амьдарч буй хоёр сумын иргэдийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллах талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулж байгааг онцлов.
Ширээ нуруунд 600 гаруй өрхийн 1800 гаруй иргэн бүртгэлтэй амьдарч байна. Ширээ нуруунд айл өрхийн газрын зөвшөөрлийг Сайхан сумаас олгодог. Иймээс газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын кадастрын зураглалыг тодорхой болгож, хоёр тал хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Иргэд хашаагаа дураараа сунгаж, тэлэх асуудал их, гудамж, хашааны хаягжуулалтыг хамтран цэгцлэх шардлагатай байгаа талаар Дархан сумын 2 дугаар Засаг дарга бөгөөд сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Бадамханд хөндөн ярилаа.

Уулзалтын үр дүнд хоёр сумын ИТХ-ын дарга нар “Хамтран ажиллах санамж бичигт “ гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хоёр сумаас ИТХ, ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсгийг томилон ажиллуулах, Дархан сум, Сайхан сумын хооронд газар, байгаль орчин, дэд бүтэц болон бусад чиглэлээр хамтран ажиллах журам боловсруулах, бодлогын баримт бичигтэй болох, малын хулгайтай тэмцэх ажлыг тус тусын нутаг дэвсгэрт зохион байгуулах, хамтарч ажиллах, Дархан сум, Сайхан сумын “Номгон” 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ширээ нуруунд сургууль, цэцэрлэгийн болон төрийн үйлчилгээний зориулалттай газар эзэмших хүсэлтийг гаргах, Ширээ нурууны газрын кадастрын зураг хийх, хаягжуулалтын ажлыг зохион байгуулах, хогийн цэг байгуулах газрын асуудлыг ИТХ-аар оруулж шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг тусгасан байна. Дархан сумын ИТХ, Засаг дарга санамж бичигт туссан ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%