Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗЗ-ИЙН ХУРЛААР 2018 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2018-01-19

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны анхны хурал өнөөдөр 2018.01.19 боллоо. Хурлаар “Дархан сумын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцлийг бууруулах талаар зохион байгуулах ажил, арга хэмжээ"-ний тухай мэдээллийг Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга , дэд хурандаа С.Сүхбаатар мэдээлэл хийв. Өнгөрсөн 2017 онд бүртгэгдсэн 768 гэмт хэргийн 251 буюу 32,5 хувийг хулгайлах, 233 буюу 30 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 62,5 хувийг эзэлж байна. Дээрх тоон үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад: Хулгайлах гэмт хэрэг 77 буюу 44,2 хувиар өссөн, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1 буюу 0,4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс 2018 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 9, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 3, Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2,Малын хулгай, хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2, Бусад тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%