Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хорооны хуралдаан боллоо

2018-01-19

Хот байгуулалт экологи газар зохион байгуулалтын ажлын хороо болон газар зохион байгуулалтын 2018 төлөвлөгөөний төслийг сайжруулах ажлын хэсгийн хамтарсан хурал 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00 цагт Иргэний танхимд хуралдлаа.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Минжинхүү, К.Сейтхан, Э.Хорлоо, Х.Анхбаяр, Д.Мөнхбаяр, төлөөлөгч Д.Алтандөш, Г.Баттөмөр, Н.Батболд, Н.Ууганбаяр нар оролцож, Батлайн ХХК, Сая төгөл ХХК-ийн төсөлтэй танилцан газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд тусгах төслийг хэлэлцлээ.

“Азийн хөгжлийн ой” төслийг БНСУ-ын Сувон хоттой хамтран хэрэгжүүлж, 100,000 мод тарьж, 8 жилийн турш ойжуулах төслийг хэрэгжүүлж буй “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хүсэлтийг Налайх хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Ганбаатар танилцуулав. Дүүргийн иргэдийн Хурлын төлөөлөгчид цөлжилтийн эсрэг тарьж ургуулж буй модоо хамгаалахын төлөө ажиллах болно гэдэг байр сууриа илэрхийлэн уг төсөл хэрэгжиж буй ногоон бүсийг хамгаалж үлдэхэд дүүргийн хэмжээнд хамтарч ажиллахаар боллоо.

Хурлын төгсгөлд дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөтэй холбогдуулан ажлын хорооны санал дүгнэлт гаргаж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барихаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%