Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2018-01-22

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шинэчлэн баталж, шинэ бүрэлдэхүүний хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагт аймгийн ИТХ-ын даргын албан тасалгаанд боллоо.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН

Зөвлөлийн дарга: - Аймгийн ИТХ-ын дарга

Зөвлөлийн орлогч дарга: - Аймгийн Засаг дарга

Гишүүдэд:

-       Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга

-       Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

-       Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч

-       Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх

-       Аймаг дахь Цагдаагийн газрын дарга

-       Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

-       Баягаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

-       Хилийн 0165 дугаар ангийн захирагч

-       Хилийн 0285 дугаар ангийн захирагч

-       Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга

-       Өлгий сумын ИТХ-ын дарга

-       Өлгий сумын Засаг дарга

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

-       Аймаг дахь Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн

Зөвлөлийн нарийн бичгийн дарга: - Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ГХУСАЗСЗ-ийн ажил хариуцсан ажилтан 


Хуралдаанаар 2017 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудал. 2018 оны аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн төлөвлөгөө зэргийг тус тус хэлэлцэн баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%