Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ТӨВД БАРИГДАХ ДУЛААНЫ СТАНЦЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

2018-01-25

Эрчим хүчний яам, Улаан баатар дулааны станц, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвд баригдах дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсэг ажиллаа. Дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсгийн хамт олон станц баригдах газрыг үзэж, Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын 9 зуухаар орж үйл ажиллагаатай нь танилцав. Зуунмод сумын хэмжээнд ажиллаж байгаа халаалтын 9 зуух нь технологийн хоцрогдолд орсон, байгаль орчинд хор учруулхууц хэмжээнд байгаа учир зайлшгүй дулааны цахилгаан стац байгуулах шаардлагатай байгаа юм. Манай аймаг дулааны цахилгаан станц барих бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлог Д.Мөнхбаатараар ахлуулж холбогдох байгууллагуудын инженер техникийн ажилтнуудыг оролцуулан нэлээн өргөн хүрээнд ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%