Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэнтий аймагт дээд сургууль элсэлтээ авч эхэллээ.

2014-08-20

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хэнтий аймагт их дээд сургуулийн салбар сургууль байгуулах ажлын хүрээнд Чингис хотод 2014 оны 6-р сарын 30-ны өдөр Их засаг олон улсын сургуулийн салбар сургуулийг боловсролын сайдын 282-р тушаалаар албан ёсоор нээлээ. Салбар сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, түүний тамгын газрын дарга М.Болд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан, Боловсролын газрын дарга З.Бат-Эрдэнэ,Их Засаг олон улсын их сургуулийн ректор гавъяат багш доктор профессор Н.Ням-Осор, мөн сургуулийн удирдах зөвлөлийн дарга, марктингийн албаны дарга, ерөнхий менежер, сургалт хариуцсан ректор зэрэг удирдлагууд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%