Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хууль, эрхзүйн хэлтэс хамтран “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөлд иргэдийн саналыг тусгах нь” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлгийг 2018.01.24 ны өдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга М.Баттулга, аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрхзүйн бодлого хяналтын хороо, Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын удирдлагууд, мөн Дархан-Уул аймагт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААНБ-уудын төлөөлөл, жолооч нар оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Хууль зүйн сайдын 2015 оны А/190” дүгээр тушаал, түүний 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам” болон “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөл”-ийг Хууль, эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан танилцууллаа.

Манай аймагт 2012 оноос хойш хүн амын тоо харьцангуй бага нэмэгдсэн атлаа авто машины тоо даруй 4 дахин нэмэгдэж, авто замын ачаалал ихэсжээ.
Тодруулбал: Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос 6 дугаар багийн Гэгээ дэлгүүр хүртэлх зам хүртэл байнгын, 5 дугаар багийн 18-ын буудлаас Өргөө багийн 4 замын уулзвар, 12 дугаар баг Мобикомын Тедди төвийн урд талын уулзвараас ОХУ-ын элчин сайдын газрын урд уулзвар хүртэл, мөн ОХУ-ын элчин сайдын газрын урд уулзвараас 14 дүгээр баг Хараагийн 4 замын уулзвар хүртэл, 11 дүгээр баг Ди Би Эс телевизийн урд уулзвараас ОХУ-ын элчин сайдын газрын урд уулзвар хүртэл, 11 дүгээр баг ОУХТ-ийн баруун талын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас АЗДТГ-ын уулзвар, Анагаахын их сургуулийн уулзвар хүртэл, Буян захын 4 замын уулзвараас Модны захын уулзвар хүртэл, Алтны уулзвараас Шинэ захын уулзвар, Гэгээ дэлгүүрийн уулзвар хүртэлх замуудад өглөөний 08.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл түр болон удаан хугацаагаар зогсохыг хоригложээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулснаар Дархан-Уул аймгийн нийтийн тээвэр салбар цэгцэрч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, жолооч нарын соёлтой оролцоог дээшлүүлэх үр дүнтэй ажил болно хэмээн үзэж, уг журмыг хэрэгжүүлэхийн тулд замын тэмдэг тэмдэглэгээ, зогсоолын асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй гэв.
Мөн ачиж тээвэрлэх 6 чиглэлийг эхний ээлжид нэн эрсдэлтэй орчмыг хэсэгчлэн явуулах, торгуулийн үнэ тарифыг орон нутгийн онцлогт тохируулан тогтоох, ачиж тээвэрлэх үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар бус харин Замын цагдаагийн тасаг хариуцан гүйцэтгэх, нэн тэргүүнд зогсоолын асуудлыг шийдвэрлэх зэрэг саналуудыг иргэд гаргалаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат жолооч нарын гаргасан саналын дагуу том оврын авто машинуудын зогсоолын газрыг холбогдох байгууллагууд яаралтай шийдвэрлэж өгөх, тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэх компанийг сонгон шалгаруулах тендерийг нарийн зохион байгуулалттай, нээлттэй зохион байгуулах тухай ажлын хэсгийнхэнд чиглэл өгөв.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөлд иргэдийн саналыг тусгаж, дахин шинэчлэн боловсруулах бөгөөд улмаар аймгийн Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг гаргана.