Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж байна

2018-01-30

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн зөвлөгөөнийг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын 300 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буйд багш, удирдлагууд сайшаалтай хандаж байсан юм. Нөгөө талаараа аймаг сум бүрийн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын өмнө нийгмийн асуудлаас эхлээд сургуулийн орчин, дэд бүтэц, дотуур байр, ном сурах бичигтэй холбоотой тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг хэлж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%