Спийди Глобал Монголиа төв нь дэлхийд алдартай, олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй далайн хөлөг онгоцнууд , нэр хүнд бүхий зэрэглэл өндөр зочид буудал, аялал жуулчлалын бизнес, үйлчилгээ үзүүлдэг компаниудад ажиллах сонирхолтой, ажиллах хүчнийг олон улсын хөдөлмөрийн зах зээлд тогтмол бэлтгэн нийлүүлдэг. Тус компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулах гэрээтэй, эрх бүхий төв юм. 2018 оноос эхлэн олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах сонирхолтой,мэргэжилтэй,ажлын дадлага туршлагатай иргэдийг бэлтгэх зорилгоор ажиллаж байна. Тус байгууллагын удирдагууд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжиннямтай уулзалт хийж, танилцуулга мэдээлэл хийв. Уулзалтад SPEEDY GLOBAL MONGOLIA компанийн зөвлөх JAYAMARAN GOVINDARAJU , SPEEDY GLOBAL KOREA компанийн захирал Sung ho kang , SPEEDY GLOBAL MONGOLIA компанийн захирал С.Лувсанвандан нарын төлөөлөл сумын ИТХ-ын даргатай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Монгол улсаас 2018 оны 3 дугаарг сард 80 туслах тогооч, 30 үсчин гоо засалчийг олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллуулна. Ингэхдээ англи хэлний сурь мэдлэг, ярианы чадвартай байх бөгөөд дээрх чиглэлээр ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэж сургалтад хамруулна гэв. Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр 15:00 цагт МСҮТөвд ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдтэй уулзалт хийхээр болжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99058762 дугаараас лавлаж болно