Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ААР 2-Р БАГИЙН ИРГЭН М.ДОРЛИГ, Л.ТАМИРХҮҮ НАР ТОДОРЛОО

2018-02-01

         Хонгор сумын 2-р багийн иргэн Мишигийн Дорлиг, Лхамрагчаагийн Тамирхүү нар "Улсын аварга малчин"-аар тодорлоо.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн иргэн, аймгийн Сайн малчин Мишиг овогтой Дорлиг нь мал маллаад 31 жил болж байна. Мал маллаж байх хугацаандаа  ХХААХҮЯамны “Тэргүүний ажилтан”, Дархан-Уул аймгийн “Сайн малчин”, Найрамдалын "Дархан тэмдэг" гэх мэт шагналуудаар шагнагдаж байсан. М.Дорлиг нь малын үйлдэр угсаа, малаас гарч буй ашиг шим, гарал үүслийг сайн мэддэг малч ухаантай хүн байна.


Дархан-Уул аймгийн Хонгор сумын  2-р багийн иргэн Лхамрагчаа овогтой Тамирхүү нь мал маллаад 25 жил болж байна. Мал маллаж байх хугацаандаа сумын "Сайн малчин", аймгийн "Сайн малчин" 2 удаа, ХХААХҮЯаны "Тэргүүний ажилтан", "Жуух бичиг", Дархан-Уул аймгийн "Алдарт уяач" гэх мэт шагналуудаар шагнагдаж байсан. 2017 онд Улсын баяр наадмаар өөрийн Их насны морио айргийн 4-т уралдуулж бахдам сайхан амжилтыг гаргаж аймаг, сумынхаа нэрийг гаргасан. Одоо өөрийн малаа эрчимжсэн болон бэлчээрийн  мал аж ахуйд хөгжүүлэн, хурдан хүлгээ сойж, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан амьдарч байна.

Oлон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн Улсын аврага малчиддаа баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%