“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” өнөөдөр /2018.02.01/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Тус төслийн нийт өртөг нь 20.68 сая ам доллар бөгөөд үүний 10 хувийг Монгол улсын Засгийн газар, 90 орчим хувийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр цэвэрлэх байгууламжийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлт стандартын шаардлагад хүрэх, Ашиглагч байгууллагын бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч эдийн засгийн үр өгөөж дээшлэх, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын төвшин сайжирч үйл ажиллагааны зардал буурах давуу талтай юм.
Дархан-Уул аймгийн төв цэвэрлэх байгууламж нь 50 гаруй жил ашиглагдсан бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн шинэчилж тоноглосноор цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий болгох юм. Дархан-Уул аймгийн хот байгуулалтын төлөвлөлтийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлснээр чанар аюулгүй байдлын үзүүлэлтийн түвшин дээшилж, хүн амын амьдрах орчин төлөв байдлыг сайжруулах зорилготой хэрэгжиж байгаа энэхүү төсөл 2020 он хүртэл үргэлжилнэ. Төслийн гүйцэтгэгчээр Холбооны бүгд найрамдах Герман улс, Итали улсын хамтарсан “Pfeiffer and Emit” компани ажиллах юм байна. “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын болон насос станцын үйл ажиллагааны чанарын төвшин дээшилнэ.