Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨӨГИЙ ТАКС” ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-02-02

     “Үндэсний шилдэг боловсон хүчнээс, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий зөвлөхүүдийг нэгтгэн”  - ҮЙЛЧИЛГЭЭ - хүсэгч хэн бүхэнд “Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд”-ийн хувьд хүртээмжтэй, тэгш шударга, үр ашигтай байх зарчмын дор үйлчилгээг үзүүлэх уриатай ажилладаг “Төөгий такс ТМЗ” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ ХХК-ийн Дархан-уул аймаг дахь салбар өнөөдөр /2018.02.02/ нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. 
“Төөгий такс” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ ХХК нь татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн чиглэлээр 10-21 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олон юм. 
Тус байгууллага нь үйлчлүүлэгчиддээ татвар, нягтлан бодох бүртгэл, түүнтэй холбоотой үүссэн аливаа хууль зүйн асуудалд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдлийг эрэлхийлдэг. Түүнчлэн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагад үйлчлүүлэгчээ төлөөлөх зэргээр хамтран ажиллах юм.
Бизнесээ эрсдэлээс хамгаалж, салбартаа манлайлагч байхыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж бүр Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авдаг цаг үед бид амьдарч  байна. Үүний адилаар хөгжиж, дэвжих хүсэлтэй байгууллага бүрийн өмнө “Төөгий такс” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ ХХК-ийн үүд хаалга үргэлж нээлттэй нээлттэй байх болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%