Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-02-05

Шинэ оны босгон дээр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс “Татвар болон Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн шинэчлэлт, өөрчлөлт, хэрэгжилт, НББ-ын олон улсын стандарт, 2018 онд шинээр дагаж мөрдөх стандартууд”-ын сэдвээр аймгийн нягтлан бодогчдын зөвлөгөөнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг. Энэ жилийн зөвлөгөөнд төсвийн байгууллагуудын 90 гаруй нягтлан бодогчид хамрагдлаа. Сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нааштай үр дүнгүүд эхнээсээ гарч эхэллээ. Эдийн засгийн өсөлт 5-аас дээш хувийн өсөлттэй, гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, улсын нэгдсэн төсвийн орлого 8.2 хувиар давж биелсэн, инфляц зорилтот 8 хувийн түвшнээс бага зэрэг эдийн засгийн бодлогын хүрээнд тавьсан зорилтуудаа бүрэн хангаж шинэ оны босготой золголоо. Хэдийгээр эдийн засаг уналтаас дайжиж, тогтворжиж эхлээд байгаа боловч тогтворжилтыг баталгаажуулах, цаашдын тогтвортой өсөлтөд оруулахад цэгцтэй бодлого шаардлагатай хэвээр байна. Цаашдын төлөв байдлаас харахад 2018 онд эдийн засгийн өсөлт үргэлжилж, инфляцын дарамт бага зэрэг нэмэгдэхээр байна. Гэхдээ эдийн засагт гадаад секторын болон бодлогын олон сорилтыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой тодорхой бус байдал байсаар л байна. Эдгээр сорилтыг хэрхэн амжилттай, шуурхай шийдвэрлэхээс эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага шууд хамаарна. Дархан-Уул аймаг 2018 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах жил болгох зорилт тавин ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%