Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох ”А3 сертификат”-ын сургалт боллоо

2018-02-05

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох "А3 сертификат"-ын сургалтыг энэ сарын 02, 03, 04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх хүрээнд тус сургалтыг явуулж буйг холбогдох албаныхан мэдээллээ. Энэхүү заалтад Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсвэл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, Засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна хэмээсэн байдаг байна. Сургалтад иргэд, ААНБ-ын төлөөллийн нийт 30 гаруй хүн хамрагдаж байна. Эдгээр сургалтад хамрагдагсад дээрх хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдлэгтэй болж "А3 сертификат"-г гардаж байгаа юм. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж ил тод байдлыг бий болгох чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%