Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГААН САР 2018 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2018-02-02

Цагаан сар 2018 үзэсгэлэн худалдаа 2018.02.08-09 ны өдөр Зуунмод хотод Хүүхэд залуучуудын ордон зохион байгуулагдана. Үзэсгэлэн худалдаанд Сумдын жижиг дунд үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, сурталчилан таниулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцон үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын наана зохион байгуулхаар боллоо.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тухай аймгийн Засаг даргын шийдвэрийг гарган орон нутагт үйлдвэрлэгчдээ дэмжиж, борлуулалтыг дэмжих зорилгоор жилд 5 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болоод байна. 2017 онд “Цагаан сар-2017”, “Хөдөлмөрийн амт-2017”, “Алтан намар-2017” “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд, Намрын ногоон өдрүүд болон УБ хотын байгууллагад хандсан үзэсгэлэн худалдааг УБ хотноо зохион байгуулж 27 сумаас давхардсан тоогоор 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож нийт 670,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь 2016 оноос зохион байгуулсан үзэсгэлэнгийн тоо 3 дахин, борлуулалт 3,6 дахин өссөн дүн гарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%